ХVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн босгон дээр улсын хэмжээнд 100 малчныг Улсын аварга малчин, 8 малчныг Улсын хошой аварга малчин, 6 хүнийг Улсын аварга саальчин, 9 эрчимжсэн аж ахуй эрхлэгчийг Улсын аварга фермер, 12 шилдэг аж, ахуй нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулсан.
Тэгвэл өчигдөр /2023.02.27/ Монгол улсын Хошой аварга малчин өрхөөр шалгарсан Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн малчин Ц.Батбямба, Т.Азжаргал нарт УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар нар аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, ХХААГ-ын нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.