Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 4, 5 өдрүүдэд болно.
“Бүргэдийн баяр 2023” наадмыг үзэх иргэдэд зориулж Улаанбаатар автобус гуравдугаар сарын 4,5-ний өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Автобус Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор руу явна.
Хотоос хөдлөх цаг: 10:00
Чингисийн хааны хүрээнээс хөдлөх цаг: 18:00
Холбоо барих утас: 99882020