Монголын хил дээр гацаад буй ОХУ-ын иргэний асуудлаар Ойрд, халимаг түмний конгресс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханджээ

Монголын хил дээр гацаад буй ОХУ-ын иргэний асуудлаар Ойрд, халимаг түмний конгресс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханджээ

Казахстан улсаас ирсэн ОХУ-ын иргэн Батыр Батыровичыг энэ сарын 23 /2023.02.23/-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас, “тус иргэн нь орогнол хүсээгүй, хил нэвтрэх бичиг баримтын зөрчилтэй тул эрх бүхий байгууллагууд нь зарчмын шаардлагаа л тавьж байгаа. Аль ч улсын, ямар ч иргэн байсан бүгдэд адилхан шаардлагаа л тавьж ажиллана. Тиймээс манайхан асуудлыг хууль журмын дагуу л шийдвэрлэхээр ажиллаж байгаа” гэсэн юм. Тэгвэл Халимагийн Ойрд, монгол түмний конгресс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтэд, ОХУ-ын иргэн Батыр Батыровичын гадаад поспортын хугацаа нь дууссан учир Монгол оронд түр саатахад туслалцаа үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.