Хоёрдугаар сарын 23-наас 26-ны өдрүүдэд 292 тооны мал бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид илрүүлж, иргэдэд учирч болох 255 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.
Тодруулбал, Дорнод, Увс аймаг дахь хилийн хилийн цэргийн дугаар ангийн хариуцсан хэсгээр 2023 оны хоёрдугаар сарын 23-наас 26-ны өдрүүдэд 7 удаагийн 292 тооны мал бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид илрүүлж, иргэдэд учирч болох 255 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.