Төв аймгийн "Ээж хад" чиглэлд зорчиж явсан гурван зорчигчтой суудлын автомашин цасанд суусныг татан гаргажээ.
Тухайлбал, Төв аймгийн Их-Өлийн даваа гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 28 км, сумын төвөөс урд зүгт 18 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 28-ны /2023.02.28/ өдрийн 20:16 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход Орхон аймгаас Төв аймгийн Сэргэлэн сумын “Ээж хад” чиглэлд Орхон аймгийн харьяат М /30 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан Приус 20 загварын суудлын автомашин гурван зорчигчтой цасанд суусан байсныг эл өдрийн 21:10 цагт татан гаргажээ.