ФОТО: Чингис хаан Үндэсний музей үйлчлүүлэгч иргэдийн хөлд дарагджээ

ФОТО: Чингис хаан Үндэсний музей үйлчлүүлэгч иргэдийн хөлд дарагджээ

Гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг уламжлал ёсоор энэ гуравдугаар сарын 1-5 өдрүүдэд улс даяарх төрийн болон орон нутгийн өмчит музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж буй.

Энэ хүрээнд “Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүх” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн, "Үнэт эрдэнийн чулуу" сэдэвт маркийн анхны өдрийн нээлт, Бэлгэт гөрөөс хэвлэх, Буган чулуун хөшөө хэвлэх, Хүннүгийн нар саран шүтээн ил захидлын хөтөлбөр, Луун хээтэй аяганы хээг барлах хөтөлбөр зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэв. Улмаар өчигдрийн байдлаар Чингис хаан Үндэсний музейгээр нийт 2007 хүн үйлчлүүлснээс 30 хувь нь хүүхэд үйлчлүүлжээ.

Түүнчлэн тус музейн зүгээр “Музейн нээлттэй өдөр” -ийг тохиолдуулан зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдэд үнэгүй үйлчилж байсан бол өнөөдөр /2023.03.02/-ноос бүх иргэдэд үнэгүй болгосон байна. Иймд одоогоор Чингис хаан Үндэсний музей үйлчлүүлэгч иргэдийн дараалалд дарагдаад буй аж.

ФОТО: 




Өнөөдөр туулай өдөр

27 минутын өмнө