"Лантуун дохио" ТББ байгуулага арван жил ойн хүрээнд IO Technology-ийн хамт олонтой хамтран хүүхэд хамгаалах үйлдэл бүхий "DОХИО" аппликейшныг бүтээхээр боллоо.
Тус аппликейшн нь
- Amber alert буюу хүүхэд алга болсон тохиолдолд аппликейшн хэрэглэгчдэд нэгдсэн дохиог шууд хүргэх, мэдээллэх, урьдчилан сэргийлэх арга замыг түгээх функцтэй. Тус шийдлийг АНУ -д үйл ажиллагаа явуулдаг NCMEC байгууллага 100% дэмжиж хамтран ажиллахаар болов. Amber alert -ийн бүх систем тус аппликейшнд багтана.
- Хүүхдэд аюултай эл тогны утас, онгорхой траншейны таг, нурах, эвдрэх, хүнд аюул учруулах бүхий л эрсдлийн датаг үүсгэх, үүссэн датанд суурилан хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, цаашлаад тухайн асуудлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хувь хүн байгууллагууд шийдэх боломжийг бүрдүүлэх, шийдвэрлэх ёстой байгууллагуудад албан ёсоор мэдээллэх, шаардах боломжууд тус тус үүснэ.
- Хандивын нэгдсэн систем бий болно. Хэрэглэгчээр бүртгүүлээд өөрийн хандивын түүхээ үүсгэх, дэмжлэг шаардлагатай төслүүдээ хандивлагч өөрөө сонгох, нийгмийн хариуцлагын түүхийг бий болгох, зассан, шийдсэн ажлуудаа түүх болгоод архивлах, хандив өгөх бүхий л боломжийг бүрдүүлсэн, ил тод байдлыг хангасан нэгдсэн систем бий болно.
Ингэснээр хүүхдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх цогц мэдээлэл, хүүхдүүд заавал мэдэх шаардлагатай утас, сайтуудын мэдээлэл зэрэг багтсан нэгдсэн мэдээллийн сан бий болно. Олон нийт чиглэсэн нөлөөллийн ажлууд ч аппликейшнаар дамжин хэрэгжих боломжтой.
Уг ажлыг Lantuun Dohio USA багийн IT, технолги хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн Tumurbaatar Michael /Хишигбаяр маань бүрэн хариуцаж байгаа бөгөөд Монголд дахь элч төлөөлөгчид маань дэмжиж хамтран ажиллаж буй аж.