ФОТО: "Чингис хаан" музейг үнэгүй үзэх иргэд "урт цуваа" үүсгэжээ

ФОТО: "Чингис хаан" музейг үнэгүй үзэх иргэд "урт цуваа" үүсгэжээ

“Монгол орон даяар музейн нээлттэй өдрүүд” өчигдөр /2023.03.01/ эхэлсэн. Энэ дагуу "Чингис хаан" музей бүх иргэд үнэгүй үйлчилж буй. Тус музейд өчигдөр 2,007 иргэн үйлчлүүлсний 30 хувь нь хүүхдүүд байсан гэх мэдээлэл бий. Тэгвэл өнөөдөр /2023.03.02/ "Чингис хаан" музейг үнэгүй үзэх гэсэн иргэдийн урт дараалал тус газарт үүсээд байгаа ажээ. 

Гэрэл зургийг facebook.com/davaadorj.shatarbal хаягаас ашиглав. 2023.03.02