Маргааш болох "Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл-2023” арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно

Маргааш болох "Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл-2023” арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно

Ерөнхийлөгчийн тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар хамтран маргааш /2023.03.03/  “Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл-2023” үзэсгэлэнгийн арга хэмжээг Худалдаа аж, үйлдвэрийн танхимд зохион байгуулах гэж байна. 

Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох бөгөөд Татварын ерөнхий газраас дотоодын үйлдвэр эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих  хэлбэр, Тендерт хэрхэн оролцох, цахим дэлгүүрт бүтээгдэхүүн байршуулах, ерөнхий гэрээний боломжуудын талаар мэдээлэл өгөх, Дотоодын үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл төрийн байгууллагад нийлүүлэх бүтээгдэхүүнийг танилцуулах зэрэг олон арга хэмжээ болох аж.