Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болон цагдан хорионы хурал өнөөдөр /2023.03.02/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан ч хойшилсонтой холбоотойгоор тус шүүх байрны гадна Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардсан иргэдийн жагсаал болж буй талаар бид мэдээлсэн.
Жагсагч иргэд өөрсдийн байр сууриа илэрхийлэхдээ, "Д.Мөнх-Эрдэнийг гарга, бид нэгнийхээ эрхийг хамгаалах хэрэгтэй. Хэн дуртайд нь хэрэг үүсгэж шалтгаангүй хорьдог боллоо. Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутайг нь шүүхээр тогтоогоогүй байхад яагаад хориод байгаа юм. Угаасаа хилийн хоригтой хүн явахгүй шүү дээ" хэмээсэн юм.
Санхуулахад, Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийн албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
LIVE: