Хоёр настай охин төрсөн аавдаа хүчирхийлүүлсэн байхад “чи энэ асуудлаа орхи. Уучлалт гэдэг агуу. Эцэг охин хоёрт эргээд уулзах зай үлдээ” гэсэн

Хоёр настай охин төрсөн аавдаа хүчирхийлүүлсэн байхад “чи энэ асуудлаа орхи. Уучлалт гэдэг агуу. Эцэг охин хоёрт эргээд уулзах зай үлдээ” гэсэн

Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охины хэргийн талаар охины ээж болон дуучин Ч.Уранхолбоо нар өнөөдөр /2023.03.03/ мэдээлэл хийж байна.

Энэ үеэр дуучин Ч.Уранхолбоо, “Сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр настай охины хэргийн талаар сошиалд ямар нэгэн хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөөгүй. Зөвхөн хуулийн байгууллагынхаа шийдвэрийг хүлээж байлаа. Одоо бидэнд сүүлийн ганц боломж үлдсэн байгаа учраас хэвлэл мэдээлэл болсон дөрөв дэх засаглал та бүхнээсээ тусламж хүсэж байна. Хэргийн талаар хоёр жилийн турш ярьж байна. Хэргийн талаар зарим дэлгэгдээгүй материалыг дэлгэж, бидэнд үлдсэн сүүлийн боломж дээр туслаарай. Хоёр настай охины өөрийн биеэр чадан ядан ярьж байгаа ярианууд болон бие дээр гарч байгаа өөрчлөлтүүд, сэтгэл санааны байдал зэргийг дэлгэнэ” гэлээ.

Мөн хохирогч охины ээж, “Охин маань анх 2020 оны наймдугаар сард шулуун гэдэс рүүгээ заагаад хэргийн талаар ярьсан учраас эмнэлэгт хандсан. Эмч удчихсан бол охины чинь шулуун гэдэс эдгэчихсэн байгаа, шалгаж үзэх боломжгүй гэсэн. Дахиж эмнэлэгт үзүүлээгүй байж байтал арваннэгдүгээр сард охин минь дахиж ярьсан. Тухайн үед хоёр охинтойгоо Архангай аймагт оччихсон байсан юм. Хоёр дахь удаагаа ярихдаа үтрээгээ зааж ярьсан. /мөөмөө идэж хэвтэж байгаад/ аав миний боожгойг долоосон гэсэн.

Архангай аймгийн цагдаад тэр даруйд холбогдож хэлсэн. Охин минь урд нь ингэж байсан ч шалгуулж чадаагүй. Одоо үзүүлж шалгуулъя гэсэн. Аймгийн цагдаагаас эмэгтэйчүүдэд хандаж үзүүл гэсэн бичиг гаргаж өгсөн. Тэгэхэд урагдалтай байна, хохирсон хүүхэд байна, урагдлын хэмжээ нь 15-17 гэсэн. Одоо энийг аймгийн шүүх эмнэлэг үзнэ гээд үзүүлэхэд урагдалтай байна яах аргагүй хохирогч байна. Хэрэг УБ хотод болсон учраас хотод шалгана гэсэн учраас хоёр охиноо аваад УБ хотод ирсэн. 2020 оны арванхоёрдугаар сард СХД-ийн хүүхэд, залуучууд гэр бүл хөгжлийн хэлтсийн ажилтан н.Булган гэдэг хүн охиныг минь авч явж, эх нялхсын эмнэлэгт үзүүлсэн. Үзүүлээд шүүх эмнэлэг рүү очиход шүүх эмнэлэг үзээгүй. Яагаад гэвэл охиныг чинь аймагт үзээд дүгнэлт гарчихсан бол манайх үзэх шаардлага байхгүй гээд үзээгүй.

Тэгсэн 2021 оны тавдугаар сард гэнэт үзэхээр болсон. Үзсэнээ урагдалгүй байна гэсэн. Дахиж долдугаар сард үзлэг хийж, төрөлхийн гэсэн дүгнэлт гаргасан. Тэгээд энэ хэргийг хаачихсан байсан надад хэлээчгүй. Намайг охины минь төлөөлөгчөөр ерөөсөө тавиагүй, СХД-ийн хүүхэд, залуучууд гэр бүл хөгжлийн хэлтсийн ажилтан н.Булган гэдэг хүнийг охины минь хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж байсан энэ хэрэгт.

 Ч.Уранхолбоотой холбогдоод гадуур үзлэгт үзүүлсэн. Тэгээд 2022 оны хоёрдугаар сард охиныг минь дахиж шүүх эмнэлэгт үзсэн. Шүүх эмнэлэг дээр үзэхэд шүүх эмнэлгийн таван эмчтэй, Өргөө амаржихын хоёр эмч орсон. н.Энхцэцэг, н.Мөнхцэцэг гээд. Тэр хоёр эмч охины минь талд дүгнэлтээ гаргаад шүүх эмнэлэг дээр хэрэлдсэн. Хүүхэд хохирчихсон байна шүү дээ гэж байсан эмч 2022 оны дөрөвдүгээр сард ахиж үзлэг хийхээр боллоо гэсэн. Яагаад дахиж үзлэг хийхээр болж байгаа юм бэ гэтэл шүүх эмнэлгийн таван эмч, өргөө амаржихын хоёр эмч ч байхгүй зүгээр өөр эмчээр хэдэн зураг даруулаад л илт харагдаж байсан зургийг нүдэн дээр устгасан.

Энд урагдлууд нь байна шүү дээ гэж хэлж байхад “өө энэ бол дотор хана” гээд устгачхаж байгаа юм. Охин маань олон удаагийн үзлэгт орж байгаа учраас айдас нэмэгдсэн.

Тийчгэнээд үзүүлж ч чадахгүй байсан. Охин чинь зүгээр байна гээд гараад явчхаж байгаа юм. Дүгнэлтээ дахиж өөрчлөөд, энэ хугацаанд тусалъя гэсэн өмгөөлөгч нь хүртэл утсаа ч авахаа больсон. Цагтаа алаад өгье гэсэн өмгөөлөгч нь хүртэл “Ах нь дийлэхгүй юм байна” гээд больчихсон. Ерөөсөө нэг ч хариу байхгүй. Булган өмгөөлөгч дээр би охиноо гурван ч удаа авч очиж байсан. Намайг ерөөсөө хүлээж авч байгаагүй. Хамгийн сүүлд охиноо дагуулж очиход эгч нь энэ хэрэг дээр тусалж чадахгүй гэж байснаа Ч.Уранхолбоог надад тусалж байгааг харснаа “Хүүе ээ эгч нь энэ хэрэг дээр тусалъя. Чи яав аа” гэсэн. Тэгээд н.Булган өмгөөлөгчтэй уулзсан. Охиныг минь сэтгэцийн болон шүүх эмнэлэгт үзүүлээд орой нь н.Булган өмгөөлөгч “чи эгчтэйгээ уулзаатхаа” гэсэн. Гэтэл “чи энэ асуудлаа орхи оо, уучлалт гэдэг чинь агуу шүү, эцэг охин хоёр эргээд уулзах зайг үлдээ, энэ хэрэг чинь бүтэхгүй ээ. Энэ яриа хоёулангийн дунд үлдэх ёстой шүү. Ч.Уранхолбоо мэдэх ёсгүй шүү” гэсэн. Ч.Уранхолбоо олны танил юм чинь охин та гуравт чинь байртай болгох аян өрнүүлье гэх юм ярьсан. Үнэхээр би н.Булган өмгөөлөгчийг гүтгэсэн бол яагаад өдий болтол нэр төрд халдсан гэхгүй байгаа юм. Тэгсэн мөртлөө над руу одоо болтол чат бичдэг. “Эгчийн дүү чи ингэж болохгүй” гэсэн хэрнээ бусад хүмүүст наа чинь худлаа юм ярьдаг гэж хэлдэг гэсэн” гэлээ.