ОХУ олон улсын хоригт орсонтой холбоотойгоор ачаа тээврийн хувьд хүндрэлтэй байгаа билээ. Мөн АНУ-ын Боинг компанийн зүгээс ОХУ руу нислэг хийхээ зогсоосон байгаа юм.
Тэгвэл саяхан Буянт-Ухаад байрлах “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал” дээр ОХУ-д бүртгэлтэй “Илюшин Ил-76ТД” онгоц энэ сарын нэгэн /2023.03.01/ болон хоёрны /2023.03.02/ өдрүүдэд ирсэн. Сүүлд буюу өчигдөр /2023.03.02/ Казахстан улсын нийслэл Астана хотоос 15:48 цагт хөдөлж Буянт-Ухаад 20:45 цагт газардсан онгоц өнөөдөр /2023.03.03/ 12:36 цагт урд зүг рүү хөдөллөө.
Сонирхуулахад, тус онгоц нь анх 1967 онд 40 тонн ачааг 5000 км зайд зургаан цагийн дотор хүргэхээр ОХУ-д зохион бүтээгдсэн юм. Хамгийн сүүлд 2004 онд европын нислэгийн дуу чимээний шаардлага хангахын тулд “PS-90” хөдөлгүүрээр тоноглогдсон арилжааны зориулалттай онгоц аж.