Д.Одбаярын өргөдлийг БААСАН гаригт хэлэлцэнэ

Д.Одбаярын өргөдлийг БААСАН гаригт хэлэлцэнэ

Солонгос улсын онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед хүрч бэлгийн дарамт учруулсан хэргээр торгуулсан  Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн долоо хоногт Монголд ирсэн.

Тэгвэл тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд хүсэлтийг өчигдөр хэлэлцэхээр товлосон ч ирц хүрээгүй юм. Тодруулбал, өчигдрийн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон нэр бүхий гишүүд ирээгүй гэдэг.

Тэгвэл Д.Одбаярын өргөдлийг Цэцийн нийт гишүүдийн баасан гаригийн хуралдаанаар авч хэлэлцэхээр болжээ.

 Тодруулбал, баасан гаригийн /2019.11.22/-ны өдрийн 11:00 цагт хэлэлцэх юм байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх юм байна. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө