Өнөөдөр бар өдөр

Өнөөдөр бар өдөр

Өнөөдөр аргын тооллын 3 дугаар сарын 05. Ням гараг. Билгийн тооллын хаврын тэргүүн сарын хөх бар сарын зургаан цагаан мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн наран 07:26 цагт мандан, 18:41 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.