Нийслэлээс авто машинд дайрагдсан болон хөндлөнгийн механик гэмтэлд өртсөн троссон хайс, хашлагыг засварлаж эхэллээ.
Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордноос 25 дугаар эмийн сан хүртэл Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Баянгол дүүрэг 10 дугаар хорооллоос баруун тийш Охь мандал ХХК нар авто машинд дайрагдсан болон хөндлөнгийн механик гэмтэлд өртсөн 152 ширхэг хамгаалалтын троссон хашлагыг засаж, тросс тасарсан газруудад шинээр залгав.
Газар бүрэн гэсэхээр сууриар нь босгох, нөхөн суурилуулах ажил, шүүрт машины хөөсөн угаалга зэргийг хийх аж.
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ