ОБГ-ын алба хаагчид мөсний баярын үеэр нийт 20,000 гаруй аялагчдын аюулгүй байдлыг ханган ажиллажээ

ОБГ-ын алба хаагчид мөсний баярын үеэр нийт 20,000 гаруй аялагчдын аюулгүй байдлыг ханган ажиллажээ

”Хөх сувд 2023" олон улсын мөсний баяр "Ногоон дэлхийгээ хайрлая" уриан дор 21 дэх жилдээ гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Арга хэмжээний үеэр Онцгой байдлын газрын алба хаагчид АНУ, Япон, БНСУ, Вьетнам зэрэг найман орны 270 гаруй гаднын зочид төлөөлөгчид, нийт 20,000 гаруй аялагч, амрагчдын аюулгүй байдлыг ханган ажилласан бол өнөөдөр Цагааннуур суманд зохион байгуулагдаж байгаа “Цаа, цасны баяр”-ын арга хэмжээнд үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, аж ахуй нэгжийн галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, арга хэмжээг үзэн сонирхож байгаа иргэдэд аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хүргэн, Цаат эргүүлээр ажиллаж байна.