"Музейн нээлттэй өдрүүдэд” 35 музейд нийт 174 мянга гаруй хүн зочилжээ

"Музейн нээлттэй өдрүүдэд” 35 музейд нийт 174 мянга гаруй хүн зочилжээ

Гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг уламжлал ёсоор энэ гуравдугаар сарын 01-05-ны өдрүүдэд улс даяарх төрийн болон орон нутгийн өмчит музей үнэ төлбөргүй иргэдэд үйлчилсэн билээ.

Тэгвэл тав хоногийн турш иргэдэд нээлттэй үйлчилсэн 35 музейгээр нийт 174,512 иргэн зочилж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвт үзэсгэлэн, арга хэмжээ болон боловсролын хөтөлбөрт хамрагджээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө