ЦЕГ: Худал дуудлага өгсөн содон хорооллын хүүхдэд торгох шийтгэл оногдуулаагүй

ЦЕГ: Худал дуудлага өгсөн содон хорооллын хүүхдэд торгох шийтгэл оногдуулаагүй

Содон хорооллын оршин суугчаас 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдөр 22 цаг 13 минутад “Айлд согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. 

Дуудлага, мэдээллийг шалгахад бага насны хүүхэд тоглож байсан тул бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар зөвлөгөө өгч, бусдын амгалан тайван байдал алдагдуулах үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд торгох шийтгэл оногдуулахаар заасан байдаг талаар тайлбарлаж, тухайн айлд арга хэмжээ аваагүй болно.

Иймд иргэд та бүхэн мэдээллийн эх сурвалжийг нягталж, төөрөгдүүлсэн мэдээлэлд итгэхгүй байхыг зөвлөж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. 




Өнөөдөр бар өдөр

55 минутын өмнө