Энэ сард хүүхдийн мөнгө олгохгүй, амьжиргааны дэмжих мөнгөн тэтгэмж гуравдугаар сарын 14, 24-нд олгоно

Энэ сард хүүхдийн мөнгө олгохгүй, амьжиргааны дэмжих мөнгөн тэтгэмж гуравдугаар сарын 14, 24-нд олгоно

Энэ оны гуравдугаар /2023.03/ сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын хуваарийг танилцуулж байна.

Тодруулбал, гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг цагаан сарын баяртай холбогдуулан урьдчилан хоёрдугаар сарын 21-ний өдөр буюу шинийн 1-ний өглөө иргэдийн данс руу шилжүүлсэн байдаг. Тиймээс энэ сард хүүхдийн мөнгө олгохгүй. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр гуравдугаар сарын 14, 24-нд олгох бол насны хишиг гуравдугаар сарын 14, 24-ний өдрүүдэд олгох юм байна.

Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын хуваарь:

  • Асаргааны тэтгэмжийг гуравдугаар сарын 14, 24-нд
  • Амьжиргааны дэмжих мөнгөн тэтгэмж гуравдугаар сарын 14, 24-нд
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж гуравдугаар сарын 14-нд
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт гуравдугаар сарын 14, 24-нд
  • Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж гуравдугаар сарын 14, 24-нд
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гуравдугаар сарын 14, 24-нд
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ гуравдугаар сарын 14-нд
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж гуравдугаар сарын 14, 24-нд
  • Насны хишиг гуравдугаар сарын 14, 24-нд
  • Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж гуравдугаар сарын 20-нд тус тус олгох талаар Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас мэдээллээ.