“Трио” НҮБ-д уригдаж, дэлхийн үзэгчдэд хүрэхээр боллоо

“Трио” НҮБ-д уригдаж, дэлхийн үзэгчдэд хүрэхээр боллоо

Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Трио” уран сайхны киног Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын байранд энэ сарын 20-нд гаргахаар болжээ. 

Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаарх 28-р чуулган Женев хотноо болно. Энэ үеэр тус киног гаргахаар НҮБ-аас тусгай урилга ирүүлсэн аж. Олон улсын А зэрэглэлийн наадмаас 46 жилийн дараа шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн “Трио” УСК дэлхийн үзэгчдэд ийн хүрэхээр болжээ.