Өчигдөр /2023.03.08/ Далай ламын оролцсон "Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа" уламжлалын авшиг хүртээх хурлын бэлтгэл номын айлдварын үеэр X Богд тус хуралд сууж байгааг онцолсон гэх мэдээлэл гараад байгаа билээ.
Тодруулбал, тэрхүү арга хэмжээнд Ц.Гарамжав болон түүний охин Н.Мөнхнасан мөн зээ хүү нар оролцсон гэх зураг нийтлэгдсэн юм. Иймд Х Богдыг тодруулсан эсэх талаар Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс тодруулахад, "Манайхаас нэгдсэн мэдээлэл удахгүй өгнө. Мэдээлэл өгөх арай болоогүй. Ирэх Даваа гарагаас мэдээлэл нь тавигдана" гэлээ.