ТОДРУУЛГА: Цас, борооны улмаас түргэний автомашин очиж амжаагүй тул Эрдэнэтэд 32 настай эх автомашиндаа амаржжээ

ТОДРУУЛГА: Цас, борооны улмаас түргэний автомашин очиж амжаагүй тул Эрдэнэтэд 32 настай эх автомашиндаа амаржжээ

Өчигдөр /2023.03.09/ Орхон аймагт дахин нэг эмэгтэй автомашин дотор амаржсан талаарх мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгджээ.

Тодруулбал, “Эрүүл мэндийн салбар хот тохижуулах гээд монголд хариуцлага гэдэг зүйл огт алга 4 цагт төрлөө гэж үзүүлэхэд болоогүй гэж буцаадаг Эрдэнэт Нэгдсэн Эмнэлэг. Өглөө 7 цагт машин дотроо төрлөө гэж дуудлага өгч байхад өмнөх дуудлагаа үзээд очих гэж байсан гэж хэлээд зогсох эмч мөсөн дээр хүүхэд нь төрсөн чү ай явахад аваар дохиогоо өгөөд ч зам тавиад өгөх сэтгэлгүй жолооч нар эмнэлгийн урд очиход түргэний машин дөнгөж гарч ирж байх жишээний” гэжээ.

Бид энэ талаар Эрдэнэтийн нэгдсэн эмнэлгээс тодруулахад, “32 настай эмэгтэй автомашин дотроо амаржсан мэдээлэл нь үнэн. Өчигдөр тус эмэгтэй  автомашинтайгаа эмнэлэг рүү явж байх үедээ манай эмнэлэгт дуудлага өгсөн ч цас, бороо шуурганы улмаас халтиргаа гулгаа үүсэж түргэний машин хараахан очиж амжаагүй. Түргэний машин очиход эх автомашин дотроо аль хэдийн амаржсан байсан бөгөөд одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн сайн байна. Эмнэлгийн удирдлагын зүгээс одоо очиж эх, хүүхэдтэй уулзана. Бид эргүүлээд мэдээлэл өгнө” гэв.