Гурван настай хохирогч хүүгийн эх, хойд эцгийг цагдан хорьж, мөрдөн шалгах байгаа аж

Гурван настай хохирогч хүүгийн эх, хойд эцгийг цагдан хорьж, мөрдөн шалгах байгаа аж

Гурван настай хүү хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д хүргэгдсэн хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Баянгол дүүргийн 10-р хороонд ээж болон хойд эцгийн хамт оршин суудаг гурван настай хүү гар болон нуруу нь хугарч, толгойдоо цус хуралттай, ухаангүй ГССҮТ-д хүргэгдсэн байдаг. Зодуулсны дараа хүү ухаангүй байсан бөгөөд гэрт нь гурав хонуулж хэргийг нуун дарагдуулсан гэж буй.

Улмаар хойд эцэг нь хүүг ГССҮТ-д хүргэж ирсний дараа оргон зайлсан байсныг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ. 

Хохирогч хүүгийн биеийн байдал маш хүнд, амьсгалын аппаратанд байгаа бөгөөд эл хэрэгт хүүгийн төрсөн эх Л болон түүний хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нарыг шалгаж байгаа бөгөөд тэднийг гэмт хэргийн шинжтэй үйлдлийн мэдээллийг цагдаагийн байгууллагаас нуун дарагдуулсан гэх үндэслэлээр цагдан хорьжээ. Эргэн сануулахад, хүүгийн ээжийн хамтран амьдрагч гэх Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж холбогдогч Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.