Гурван зорчигчтой автомашин онхолдсон байсныг татан босгожээ

Гурван зорчигчтой автомашин онхолдсон байсныг татан босгожээ

Гурван зорчигчтой автомашин онхолдсон байсныг татан босгожээ.

Тодруулбал, Завхан аймаг, Сонгино сумын “Дөрөлжийн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ бага оврын ачааны автомашин онхолдсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 9-ний /2023.03.09/ өдрийн 10:30 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км зам туулан 11:45 цагт очиход Улаанбаатар хотоос Завхан аймгийн Сонгино сумын чиглэлд гурван зорчигчтой (нэг нь хүүхэд) зорчиж явсан иргэн Т-гийн “Портер” загварын автомашин онхолдсон байсныг 14:40 цагт татан босгосон байна.