Дундговь аймагт мал тууж яваад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ

Дундговь аймагт мал тууж яваад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ

Дундговь аймагт мал тууж яваад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Дундговь аймаг, Эрдэнэдалай сумын “Зүлэгт явуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд  зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ тус сумын харьяат малчин Д-нь гуравдугаар сарын 9-ний /2023.03.09/ өдрийн 19:30 цагт мотоциклоор мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 20:28 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийнхний хамт 35 км зам туулан 22:00 цагт очиж иргэн Д /29 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж гуравдугаар сарын 10-ны /2023.03.10/ өдрийн 05:10 цагт тус сумын Өнгөт багийн “Хар толгой” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон байна.