“Чек медиа агентлаг” хилийн цэргийн 0165 дугаар ангид 30 сая төгрөгийн эрх бэлэглэлээ

 “Чек медиа агентлаг” хилийн цэргийн 0165 дугаар ангид 30 сая төгрөгийн эрх бэлэглэлээ

Хил хамгаалах байгууллага “Чек медиа агентлаг”-тай хамтран 2021 онд “Атга чулуу, сөөм газар-I” төслийг Хилийн цэргийн 0165, 0306 дугаар ангиудаас бэлтгэж байсан билээ.

Тус төслөөр дамжуулан  Хүүхэд залууст эх оронч үзэл төлөвшүүлэх, цэргийн албаны бодит байдал, мөн чанарыг олон нийтэд хүргэх, хил, хилчдийн алба үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгыг агуулсан юм. Төслийг онцгойлон дэмжин ажилласан Баян-Өлгий дэх Хилийн цэргийн 0165 дугаар ангид “Чек медиа агентлаг”-ийн захирал Т.Цолмонсайхан 30 сая төгрөгийн видео контент, клип хийлгэх эрхийн батламжийг гардуулан өглөө.