"Лантуун дохио" ТББ гуравдугаар сарын 18-нд төв талбайд тайван жагсаал зохион байгуулах хүсэлтээ нийслэлд хүргүүлжээ

"Лантуун дохио" ТББ гуравдугаар сарын 18-нд төв талбайд тайван жагсаал зохион байгуулах хүсэлтээ нийслэлд хүргүүлжээ

"Лантуун дохио" ТББ өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө талбай дээр жагсаж үзэл бодлоо илэрхийлсэн.

Тэгвэл тус байгууллага өнөөдөр /2023.03.10/ шуурхай хуралдаан зарлаж ирэх гуравдугаар сарын 18-ны өдөр төв талбайд хүчирхийллийн эсрэг, хүүхдийг хамгаалах жагсаал зохион байгуулах хүсэлтээ нийслэлд хүргүүлжээ.

Уг жагсаалын талаар Лантуун дохио ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан "Мартахгүй давтахгүй хөдөлгөөн гуравдугаар сарын 18-нд бүх эрчүүдийг, аавуудыг уриалж байна "Ирээдүйн аав, Монгол улсын үнэт эрдэнэ болсон 3-хан настай бяцхан хүү бяцартлаа зодуулаад, нэмж хүчирхийлүүлээд 3 дахь хоног дээрээ ухаангүй сэхээнд байна. Шулуун гэдэсний хүнд гэмтэл бяцралт гээд хүчингийн хэргээр нэмж шалгагдаж байна, 3-хан настай хүүхэд шүү дээ яаж санаанд нь багтаж байна аа. Хэдхэн хоногийн өмнө нэг хүү зүгээр л тогонд цохиулаад нас барчихлаа. Маралмаагийн гэх хэрэг торгуулиа л дууслаа. Өөр бүр ч аймшигтай хэргүүд мэдэгдэх ч үгүй өнгөрч байна. Бид мартдаг тийм учраас алдаагаа давтдаг. Муусайн яргачин новш нартай үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хатуухан тэмцэцгээе эрчүүд ээ. Эр хүн гэдэг хүч чадал, уур бухимдлаа хүүхдийг, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгаа новш нарт гаргацгаая. Псда нарыг илээд өнгөрөх биш хатуухан ухамсрын шанаа өгцгөөе. Хууль эрхзүйн орчин дутуу зүйл байвал шаардаж батлуулъя, чангалъя ! Хүүхдийн төлөө ямар ямар газар, фонд, ийм зүйл дээр бүлх залгисан мэт чимээгүй суудаг УИХ гишүүд, тэднийг сэртэл нь тэмцэцгээе. Дахиж ийм зүйл сошиалаар шейрлэж суудаг байхаа больцгооё. Дор бүрнээ орц орцондоо, гудам гудамдаа сайн дурын хүүхэд хамгаалагч болцгоож энэ асуудалд цэг тавьцгаая. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг ард түмний онцгой байдал түгшүүр зарлаж олноороо нэгдэцгээе. Мартсан учраас давтдаг мартахгүй давтахгүй" хэмээв.




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө