Гэр хорооллын хөрсний дээжийн 90 гаруй хувьд нянгийн бохирдол илэрчээ

Гэр хорооллын хөрсний дээжийн 90 гаруй хувьд нянгийн бохирдол илэрчээ

Гэр хорооллын хөрсний дээжийн 93 хувьд нянгийн бохирдол их гарчээ. Хөрсний бохирдлын шинжилгээгээр нийт дээжийн 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн байна.

Гадаадын жуулчид Гандантэгчинлэн хийдийг үзэж сонирхдог тул БОАЖЯ ариун цэврийг сахиулахаар, мөн соёлын өвийг угааж цэвэрлэхтэй холбоотой их цэвэрлэгээ зохион байгуулах албан бичгийг Соёлын яаманд хүргүүлж байна. Түүнчлэн, энэ асуудлыг УОК-ын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байгаа аж.

Дарханы замын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэхийг тус яамнаас аж ахуйн нэгжүүдэд даалгасныг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх мэдээлэв. Мөн аялал жуулчлалын гол бүс нутаг, тусгай хамгаалалттай газар нутаг, олон улсын болон улсын чанартай авто замын дагуу үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүдийн нүхэн жорлонг татан буулгаж, стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болгоход анхаарч байгааг тэрбээр тэмдэглэв.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө