Алга болоод байсан охиныг автобусанд унтаж явахад нь иргэний мэдээллээр олж тогтоожээ

Алга болоод байсан охиныг автобусанд унтаж явахад нь иргэний мэдээллээр олж тогтоожээ

Цахим сүлжээнд өнөөдөр саппорогийн автобусны буудал орчимоос бага насны эмэгтэй хүүхэд алга болсон талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад байсан. 

Тодруулбал, охин өнөөдөр 16 цаг 50 минутын орчим Саппорогийн автобусны буудал орчимоос алга болсон бөгөөд ар гэрээс нь 18:00 цагт цагдаад мэдэгдсэн байна. Улмаар цагдаагийн байгууллагаас охиныг шуурхай эрэн сурвалжилж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Ботаникийн эцэст автобусанд унтаж явахад нь иргэдийн мэдээллээр олж тогтоосон байна. Яг одоо Баянгол дүүргийн цагдаагийн газрын алба  хаагчид ар гэрт нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж. 




Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ