БНХАУ-д зорчих олон төрлийн виз олголтыг сэргээж эхэлжээ

БНХАУ-д зорчих олон төрлийн виз олголтыг сэргээж эхэлжээ

БНХАУ-ын ГХЯ-ны Консулын газраас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Дотоод гадаадын иргэдийн харилцан зорчих ажлыг улам хөнгөвчлөх зорилгоор, Бээжингийн цагаар 2023 оны гуравдугаар сарын 15-наас эхлэн БНХАУ-д ирэх гадаадын иргэдийн виз, хил нэвтрэх журамд дараах зохицуулалт хийхээр тогтлоо" гэжээ.

  • 2020 оны гуравдугаар сарын 28-наас өмнө олгосон бөгөөд хүчинтэй хугацаа нь дуусаагүй визээр хил нэвтрүүлнэ.
  • Гадаадад байгаа визний байгууллагаас БНХАУ-д зорчих төрөл бүрийн визийг хянан шалгаж, гадаадын иргэдэд олгох ажлыг сэргээнэ.
  • Боомтын визний байгууллага хуульд заасан үндэслэлд нийцсэн төрөл бүрийн боомтын визийг дахин хянаж, олгоно.
  • Хайнань руу визгүй зорчих, Шанхайн аялалын хөлөг онгоцоор визгүй зорчих, Хонгконг, Макаогийн бүсэд байгаа гадаадын иргэд Гуандун руу хэсэг бүлгээр визгүй зорчих, АСЕАН-ы жуулчны багууд Гуаншигийн Гуйлин руу визгүй зорчих зэргийг сэргээнэ.