“Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн барилга угсралтын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэдэг “Уорли Инженеринг” компанийн ажилчид ажил хаялт зарлана

“Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн барилга угсралтын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэдэг “Уорли Инженеринг” компанийн ажилчид ажил хаялт зарлана

“Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн барилга угсралтын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэдэг “Уорли Инженеринг” компанийн ажилчид ажил хаялт зарлаж байгаагаа өнөөдөр /2023.03.14/ мэдэгдлээ.

Тодруулбал, Уорли Инженеринг” гадаадын хөрөнгө оруулалттай компани нь 2016 оноос хойш Рио Тинто компанийн “Оюу Толгой” төслийн Далд Уурхайн барилга байгууламжийн ажлыг хариуцан ажиллаж байна. Тэгвэл Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны зүгээс “ажилчдын хөдөлмөрлөх эрх ашиг зөрчигдөж байна” хэмээн үзэж МХЕГ-т гомдол гаргаж албан шаардлага 2022 тавдугаар сарын 31-д /2022.05.31/ хүргүүлсэн боловч ажил олгогч “Уорли Инженеринг” уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Харин Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гомдол гаргаж давж заалдах шатны шүүхээр ажил олгогч хууль зөрчсөн нь нотлогджээ.

Энэ тухай ҮЭ-ийн хорооны дарга Д.Жавхлантөгс Уорли Инженеринг компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа нь шүүхээр нотлогдсон хэдий ч хууль зөрчсөн үйлдэлдээ залруулах арга хэмжээ авахгүй Монгол ажилчдын эрх ашгийг хохироосоор байна. “Уорли Инженеринг” ажилчдын ҮЭХ-ны зүгээс хамтын гэрээг шинэчлэн байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээрийг эхлүүлж хоёр талаас нийт гурван удаа уулзалт зохион байгуулж ажилчдын цалин хөлсний тооцооллыг зөв тооцож олгуулах хэлэлцээрийг эхлүүлсэн боловч уг асуудал дээр дордуулсан нөхцөлтэй цалин бодолтын саналын тооцооллыг ирүүлснээр хоёр тал харилцан тохиролцоонд хүрээгүй. Иймд “Уорли Инженерингкомпанийн ҮЭХ хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.4 дүгээр заалтыг үндэслэн “Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны шатанд” хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэж чадаагүй. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заалтад заасан арга хэмжээг хэрэгжүүлэн мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу ажил олгогч “Уорли ИнженерингГХО компанид ажил хаялт хийх мэдэгдлийг хуулийн хугацаанд албан тоотоор хүргүүлэх болно. Уг үйл ажиллагаатай холбоотойгоор Монгол улс дахь “Рио Тинто” компанийн “Оюу Толгой” төслийн далд уурхайн барилга угсралтын мега төслийн хэмжээнд ажилтнууд ажил хаялт зарлах болно. Үүнээс гарах үр дагаврыг “Уорли ИнженерингГХО компани хариуцах болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.