Томилогдсон 14 шүүгчид үнэмлэх, тэмдэг гардууллаа

Томилогдсон 14 шүүгчид үнэмлэх, тэмдэг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх томилогдсон 14 шүүгчид өнөөдөр  шүүгчийн үнэмлэх, тэмдгийг гардууллаа. Энэхүү ёслолд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар болон албаны бусад хүмүүс оролцов.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн:

  • 2022 оны долдугаар сарын 01-ний өдрийн зарлигаар томилогдсон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг,
  • 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зарлигаар томилогдсон Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Б.Төрболд, УДШ-ийн шүүгч М.Пүрэвсүрэн,
  • 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн зарлигаар томилогдсон Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цолмонгийн Амар, Баяраагийн Булгантамир, Бэхбатын Наранжаргал, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга нар ийнхүү шүүгчийн үнэмлэхээ гардан авлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд үнэмлэхээ гардаж авсан шүүгч нарт баяр хүргэж, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангаж ажиллахдаа хүний эрхийг дээдлэн чин шударгаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхийг захиж, ажлын амжилт хүслээ.