Сүхбаатар аймагт сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Сүхбаатар аймагт сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Сүхбаатар аймгийн Халзан суманд сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Халзан сумд малчин Г гуравдугаар сарын 14-ний /2023.03.14/ өдрийн 04:00 цагийн орчим малчин Б-ын гэрээс согтуу, явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 16:35  цагт сумын цагдаагийн газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Халзан сумын мэргэжлийн ангийн албан хаагч, ар гэрийнхэн,  нийт 10 хүн, хоёр автомашинтайгаар тус сумын харьяат малчин Г /22 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг эл өдрийн 16:50 цагаас 19:00 цаг хүртэл тус сумын “Дэмбэрэл” гэдэг газрын орчим зохион байгуулсан. Мөн гуравдугаар сарын 15-ны /2023.03.15/ өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн тухай мэдээллийг Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батбэх аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө