Морьтой мал хариулж яваад сураггүй болсон иргэнийг мэнд олжээ.
Сүхбаатар аймгийн Онгон сумд малчин Б гуравдугаар сарын 14-ний /2023.03.14/ өдрийн 13:00 цагийн орчим мал хариулж яваад /морьтой/ сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:10 цагт сумын Тамгын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу сумын Засаг даргын Тамгын газрын дөрвөн ажилтан, нэг автомашинтайгаар эл өдрийн 19:45 цагаас Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат малчин Б /50 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:20 цагт гэрээс нь зүүн зүгт 10 км-т тус сумын Шард хүрд багийн “Баруун салааны-Адаг” гэдэг газар нутагладаг малчин М-нд малтайгаа эсэн мэнд очсон байхад нь олсон тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.