Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хүү өдгөө ГССҮТ-т ухаангүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Харин өнөөдөр "Ардын үг" гэх пэйж хуудаснаа "Хүүг нас барсан" гэх мэдээлэл оруулсан байсныг цагдаагийн байгууллагаас үгүйсгэлээ. Энэ талаар ЦЕГ-аас "Ардын үг гэсэн пейж дээр бичсэн бөгөөд ГССҮТ-өөс тодруулахад худал гэж мэдэгдсэн" гэдгийг тодотголоо.