Д.Тогтохсүрэн ахмадуудад мөнгө тараасан гэдгээ хүлээн зөвшөөрчээ

Д.Тогтохсүрэн ахмадуудад мөнгө тараасан гэдгээ хүлээн зөвшөөрчээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн иргэдэд "мөнгө тараасан байж болзошгүй" бичлэг ил болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Улмаар уг асуудлыг нэр бүхий хүн шалгуулахаар АТГ-т хандсан гэх мэдээлэл байгаа. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мөнгө тараасан гэх мэдээлэлд дараах тайлбарыг өгөв. Тэрбээр "Уржигдар Өвөрхангай аймгийн Хархорин суманд буюу тойрогтоо ажилласан. Уулзалтын дараа 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн. АН-ынхан бичлэг хийгээд, мөнгө тарсан гэж бичиж байна. Монгол ёсоор ахмадууддаа 20 мянган төгрөг өгч хүндэтгэл үзүүлсэн. Улс төрийн зорилгоор тараасан бол ил өгөхгүй байх байсан. Сумын Засаг дарга намайг дагуулж яваад өндөр настай хүн нь энэ байна гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй. Уулзалтад ирсэн таван ахмадад хүндэтгэл үзүүлсэн л ажил. Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш. АТГаас намайг дуудсан зүйл алга. Өгдөг хүмүүс нь өгдөг газар нь өгнө л биз. Энэ асуудал дээр надад санаа зовоод байх зүйл алга" гэлээ. 

Харин энэ асуудлыг АТГ-аас шалгаж байгаа эсэхийг тодруулахад "Холбогдох мөрдөгчөөс нь тодруулсан ч хариу ирүүлээгүй байна" гэх тайлбарыг өглөө.