Сураггүй алга болсон хөгжлийн бэрхшээлтэй 16 настай охиныг эрэн хайж байна

Сураггүй алга болсон хөгжлийн бэрхшээлтэй 16 настай охиныг эрэн хайж байна

Баянхонгор аймаг, Жаргалант сум 2 дугаар багийн “Нуурын-Өргөн мод” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/-т Иргэн Б 03.15-ны өдрийн 18:30 цагийн орчим малчин Б-ны гэрээс явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.15-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад А-аар ахлуулсан алба хаагчид, мэргэжлийн ангийн 2 ажилтан, ар гэрийн 5 иргэн, нийт 12 хүн иргэн Б /16 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г 03.16-ны өдрийн 00:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө