Согтуурсан үедээ сураггүй болсон 22 настай малчныг эрэн хайж байна

Согтуурсан үедээ сураггүй болсон 22 настай малчныг эрэн хайж байна

Сүхбаатар аймгийн Халзан сумын Хатавч багийн малчин 22 настай Г нь энэ гуравдугаар сарын 14-ний өдрийн 04:00 цагийн орчимд малчин Б-ын гэрээс согтуугаар явганаар гараад сураггүй алга болжээ.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэлч нохойтой, Халзан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт тус сумын харьяат туслах малчин Г/22 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.15-ны өдрийн 07:00 цагаас 19:00 цаг хүртэл тус сумын төвөөс урд зүгт “Дөрвөлжийн хөндий”, “Алтат”, “Хувилгааны-Өвөлжөө”, “Энгэрийн хөв” гэдэг газар, сумын төвөөс зүүн зүгт “Шандын хоолой”, “Хатавчийн хавцал”, “Шинэ худгийн хөндий”, “Цэг” гэдэг газар хүртэл нийт 180 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 03.16-ны өдрийн 08:00 цагаас дахин эхлүүлсэн байна.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө