СТАТИСТИК: Монголд Цэрэг нэртэй 15 эрэгтэй байна

СТАТИСТИК: Монголд Цэрэг нэртэй 15 эрэгтэй байна

Монгол эрчүүдтэй холбоотой сонирхолтой баримтыг Үндэсний статистикийн хорооноос зарласан байна.

Эрчүүдийн дундаж наслалт 67 байгаа бол өнөөдрийн байдлаар хамгийн өндөр настай эрэгтэй 103-тай буурай байна. Монголд Цэрэг нэртэй 15 эрэгтэй байдаг бол хамгийн түгээмэл нэрээр Бат-Эрдэнэ тодорчээ. Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2023 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Бат-Эрдэнэ нэртэй 15.519 хүн байна. Монголын хамгийн урт нэртэй эрэгтэйг Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо гэдэг. Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2023 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо гэдэг нэртэй нэг л хүн байна.  Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо гэдэг нэр 2010 оноос хойш бүртгэгдээгүй байна.