Алба хааж байх хугацаандаа төрийн албаны шалгалтад бэлтгэн тэнцжээ

Алба хааж байх хугацаандаа төрийн албаны шалгалтад бэлтгэн тэнцжээ

Ховд аймагт 2023 оны гуравдугаар сарын 17-нд зохион байгуулагдсан төрийн албаны шалгалтад Хилийн цэргийн 0130 дугаар ангид 2022 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат дэд түрүүч Баянхүүгийн Тэмүүжин тэнцжээ.

Тодруулбал, тэрбээр "эрх зүйч" мэргэжилтэй бөгөөд алба хааж байх хугацаандаа төрийн албаны шалгалтад бэлтгэн шалгалтад орж 83.0 хувьтай тэнцсэн байна. Дэд түрүүч Б.Тэмүүжин нь хугацаат цэргийн албаа амжилттай хаагаад цаашид төрийн албанд ажиллах том зорилготой ажээ.

Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага