Таван аймгийн 11 сум зудтай байна

Таван аймгийн 11 сум зудтай байна

Улсын хэмжээнд 15 аймгийн 64 сум зудтай, зудархуу өвөлжсөнөөр өнөөдрийн байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд 23.0 см хүртэл зузаан цастай, таван аймгийн 11 суманд зудын, есөн аймгийн 18 суманд зудархуу байна.

2022 онд Монгол Улсад нийт 71.1 сая мал тоолуулсны 9.5 сая нь отроор өвөлжжээ. Он гарсаар 564.5 мянган толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь нийт малын 0.8 хувь болоод байгаа юм. Мал сүргийн хамгийн их хорогдолтой нь Увс /111336/, Сүхбаатар /72528/, Завхан /71673/, Архангай /69874/, Ховд /34944/ аймгууд байна.




Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ