АТҮТ: Улаанбаатараас Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээврийг 15 цаг хүртэл хойшлууллаа

АТҮТ: Улаанбаатараас Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээврийг 15 цаг хүртэл хойшлууллаа

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Улаанбаатар хотоос зарим аймгууд руу чиглэх зорчигч тээвэрлэлтийг түр хугацаагаар хойшлууллаа. 

Тодруулбал, АТҮТ-өөс "Цасаар шуурч, авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Улаанбаатар хотоос Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг Дарханаас нийслэл рүү чиглэх тээвэрлэлтийг 15:00 хүртэл хойшлууллаа" гэдгийг мэдээлэв.