Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас болон бэлчээрээр улсын хилд тулсан олон тооны малыг илрүүлж, учирч болох хохирлоос сэргийлжээ.
Тодруулбал, Говь-Алтай, Сүхбаатар, Дорнод, Увс аймаг дахь хилийн цэргийн дүгээр ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 06-12-ны өдрүүдэд долоон удаагийн 1721 тооны мал байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас болон бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид илрүүлж, иргэдэд учирч болох 1.3 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.