Малаа хариулж яваад сураггүй болсон хоёр малчины цогцсыг олжээ

Малаа хариулж яваад сураггүй болсон хоёр малчины цогцсыг олжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн Дарьхантын гол гэдэг газар малчин Г гуравдугаар сарын 21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 22-ны өдрийн 16:40 цагт гэрээс нь урд зүгт 4 км-ийн зайд нас барсан байсныг олж, цогцсыг нь гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ.    

Мөн өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн “Баянголын булаг” гэдэг газар малчин Г нь 17:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулж яваад сураггүй болсон тул тус сумын мэргэжлийн ангиас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, маргааш нь 10:21 цагт цогцсыг олж, хүлээлгэн өгчээ.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө