СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймэр гарсан "Бурхант-Өргөө” кино театр 129 хүн байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймэр гарсан "Бурхант-Өргөө” кино театр 129 хүн байжээ

Дархан хотод 2019 онд ашиглалтад орсон Дархан-Өргөө кино театрт гал гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус галын талаар Онцгой байдлын газраас дараах мэдээллийг өглөө. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг“Бурхант-Өргөө” кино театрт гал гарч байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход “Бурхант-Өргөө” кино театрын 4 дүгээр давхарт байрлах түрээслэгч Э-ын “Оскар” рестораны талбайд байрлах 8 ханатай үйлчилгээний /караоке/ гэр болон барилгын гадна хөөсөнцөр хана тус тус шатаж байсныг мөн өдрийн 19:57 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 21:03 цагт бүрэн унтраасан. /Нийт 1 цаг 29 минут ажилласан./ Гал түймрийн голомтоос кино театрын 3 танхим, үйлчилгээний газруудын нийт 129 иргэнийг аюулгүй гаргасан байна.