Шенгений бүсийн зарим улсын урт хугацааны виз мэдүүлэх иргэдийн анхааралд

Шенгений бүсийн зарим улсын урт хугацааны виз мэдүүлэх иргэдийн анхааралд

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдал сайжирч БНХАУ-руу зорчих гадаадын иргэдийн хөдөлгөөн сэргэсэн. 

Үүнтэй холбогдуулан Монгол Улсыг хавсран суугаа Бээжин хотод байрладаг гадаадын улсуудын Элчин сайдын яамдад виз мэдүүлэх боломжтой болов.

Иймд Монгол Улсад Элчин сайдын яам нь байрладаггүй Шенгений бүсийн улсын /Польш, Словак гэх мэт/ урт хугацааны виз /суралцах, хөдөлмөр эрхлэх/ мэдүүлэх хүсэлтэй иргэд гуравдагч улсад /тухайлбал Турк/ суугаа Шенгений бүсийн улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх боломжгүйг иргэдэд анхааруулж байна.