Зээр олноор үхсэн газрын тосны талбайд Шүүхийн шинжилгээний явуулын лабораторийг ажиллуулж эхэллээ

Зээр олноор үхсэн газрын тосны талбайд Шүүхийн шинжилгээний явуулын лабораторийг ажиллуулж эхэллээ

Газрын тосны талбай орчимд олон тооны цагаан зээр үхсэн зэрэг асуудалтай холбоотойгоор өнөөдөр өглөөнөөс ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж эхэлээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн явуулын лабораторийг мөн илгээсэн байна. Дорнод аймгийн ард иргэд, удирдлага 2016 оноос эхлэн газрын тос олборлолтын үйл ажиллагаанд хяналт тавих, сөрөг нөлөөллийг арилгах, хууль тогтоомжийг биелүүлэхийг шаардаж ирсэн. Дээрх үйл явдлаас шалтгаалан холбогдох байгууллагуудад тодорхой заалт бүхий албан шаардлагуудаа тавьж эхэлжээ.

Монгол Улс жил 1 сая тонн газрын тос олборлодог. Үүний 95 хувийг Дорнод аймгийн Петро Чайна Дачин Тамсаг компанийн 19, 21-р талбайгаас олборлож байна.  

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ