Хохирогч Н.Дагийсүрэн: "Vera" гоо сайхны эмнэлэгт хамрын утсан имплант хийлгээд баруун тархинд үрэвсэл өгсөн

Хохирогч Н.Дагийсүрэн: "Vera" гоо сайхны эмнэлэгт хамрын утсан имплант хийлгээд баруун тархинд үрэвсэл өгсөн

Гоо сайхны эмнэлэгт хийлгэсэн мэс ажилбараас болж, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон иргэн Н.Дагийсүрэн нь өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2022 оны арванхоёрдугаар сарын 27-нд "Vera" гоо сайхны эмнэлэгт хамрын утсан имплант хийлгэсэн. Имплант хийлгээд гарснаас хойш байнга толгой эргэж, эмчдээ зовууриа хэлээд хөдөө явахад зүгээр үү гэсэн чинь гаднаас нь харчхаад “Зүгээр байна, ямар ч асуудалгүй, хөдөө явж болно” гэсэн. Хөдөө очоод бүр муудаад орон нутгийн эмнэлэгт хэвтэж байгаад, нэгдүгээр сард ирж хамрын утсаа тус эмнэлгийн захирлаар авхуулсан. 

Цагдаад хандаад шалгуулахад надад мэс ажилбар хийсэн хүн нь эмчлэх эрхгүй хүн байж таарсан. Надтай холбогдож биеийн байдлыг асуугаагүй. Эмнэлгийн зүгээс манайд ажилладаггүй хүн байсан, шивээсчин гээд өөрсдөөсөө холдуулсан зүйл хэлж байгаа. Миний баруун тархинд үрэвсэл өгсөн. Тиймээс хамрын самалдгийг тайрч хэвийн байдалдаа орно гэсэн. Хагалгаандаа орохоор өөр эмнэлэгт цаг авсан. Мөн уг хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа” гэв.