СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 11 настай хүүхэд аваарын шатанд хөлөө хавчуулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 11 настай хүүхэд аваарын шатанд хөлөө хавчуулжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороо тагтан дээр хүүхэд хөлөө төмөрт хавчуулсан байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 27-ны /2023.03.27/ өдрийн 17:44 цагт нийслэлийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Д /11 настай, эмэгтэй/ тагтны аваарын шатанд зүүн хөлийн өвдөг хэсгээрээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гарган ах Т-д хүлээлгэн өгчээ.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө