Сургалтын төвөөсөө гараад сураггүй болоод байсан охиныг олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Сургалтын төвөөсөө гараад сураггүй болоод байсан охиныг олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Энэ оны 27-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг Баянхошууны Жанцангийн GMG төвөөс Англи хэлний сургалтаасаа гарч яваад сураггүй алга болсон охины талаарх мэдээлэл цахим сүлжээнд олны анхаарлыг татаад байсан. 

Энэ талаарх мэдээлэл Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст бүртгэгдсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас ар гэрийхэний хамт эрэн сурвалжилж байсан юм. Тэгвэл охиныг өчигдөр 23.40 цагт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид олж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна. Тиймээс эцэг эхчүүдийг насанд хүрээгүй хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.